Монгол орны байгалийн ургамлын дижитал гербарын сан үүсгэх ажил эхэллээ

БОАЖЯ-наас ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-тай хамтран Монгол орны байгалийн ургамлын дижиталд гербарын сан үүсгэх ажлыг эхлүүлээд байна. Монгол орны Байгалийн ургамлын цуглуулгын сан өдгөө ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын сан (Herbarium UBA) 80 мянган хуудас, МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын сан (Herbarium UBU) 20 мянган хуудас гуурст ургамлын цуглуулга хадгалагдаж байна. “Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан”-гийн чухал бүрэлдэхүүн болох олон арван мянган хуудас бүхий энэхүү цуглуулгын сан хөмрөгийг олон улсын жишигт нийцүүлэн дижитал хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн санг үүсгэснээр Монгол орны ургамлын олон янз байдлын хосгүй үнэт материал найдвартай хадгалагдах боломж, нөхцөл бүрдэх юм. Мөн Биологийн олон янз байдлын тухай … Continue reading Монгол орны байгалийн ургамлын дижитал гербарын сан үүсгэх ажил эхэллээ